Цахим диплом, гэрчилгээ үүсгэх
Алхам 1: Та “шинээр баталгаажуулах” цэсэнд нэвтэрч блокчэйнд баталгаажуулах баримт бичгийн мэдээллийг сонгож бөглөнө. Бүх утгыг бөглөсний дараа та “Үргэлжлүүлэх” товчийг дарна.
![guide-1](/_next/image?url=%2Fcertify%2Fguide%2Fguide-2-1.png&w=3840&q=75)
Алхам 2: Та бүртгэлийн мэдээллийг бөглөсний дараа блокчэйнд баталгаажуулах гэж буй баримт бичгийн файлаа сонгож байршуулна. Үүний дараа "Үргэлжлүүлэх" товчийг дарна.
![guide-1](/_next/image?url=%2Fcertify%2Fguide%2Fguide-2-2.png&w=3840&q=75)
Алхам 3: Таны баталгаажуулах гэж буй баримт бичгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газрын HEMIS системээс шүүж тулгах мөн түүнчлэн блокчэйн дээрх тухайн диплом өмнө үүсэж байсан эсэх давхцалыг автоматаар шалгаснаар “Үргэлжлүүлэх” товч идэвхэжнэ.
![guide-1](/_next/image?url=%2Fcertify%2Fguide%2Fguide-2-3.png&w=3840&q=75)
Алхам 4: Таны баталгаажуулах гэж буй баримт бичгийн файлыг шалгаж дууссаны дараа ямар нэгэн давхцал, алдаагүй бол блокчэйн сүлжээнд баталгаажуулах товч идэвхтэй болох бөгөөд баталгаажуулах товч дарснаар 5-10 минутын дотор тухайн диплом, гэрчилгээ нь амжилттай баталгаажих болно.
![guide-1](/_next/image?url=%2Fcertify%2Fguide%2Fguide-2-4.png&w=3840&q=75)
Алхам 5: Та блокчэйнд баталгаажсан файлуудаа “Хянах самбар” цэснээс үр дүнгийн төлөв буюу статус бүрээр нь хянах боломжтой. Уг цэснээс “амжилттай баталгаажсан файл”-ыг сонгосноор файлыг татан авна.
![guide-1](/_next/image?url=%2Fcertify%2Fguide%2Fguide-2-5.png&w=3840&q=75)
Алхам 6: Certify.mn -ээс амжилттай баталгаажуулсан диплом, гэрчилгээний файлыг төгсөгчид хүлээлгэн өгөхөд боломжтой.