ТЕО блокчэйн нь МУИС-ийн R&D багийн 2017 оноос хойш судалж, хөгжүүлсэн судалгааны үр дүн дээр тулгуурласан Монгол судлаачид, инженерүүдийн гараар бүтсэн үндэсний блокчэйн сүлжээ юм.
Бид Блокчэйн технологийн хэрэглээ, давуу талыг олон нийтэд таниулах ажлын хүрээнд блокчэйнийг боловсролын салбарт нэвтрүүлж баримт бичгийг блокчэйнд аюулгүй, найдвартай баталгаажуулах систем болон дэд бүтцийн боломжийг бүрдүүллээ.
Certify гэж юу вэ?
Certify бол боловсролын салбарын диплом болон бусад төрлийн хугацаатай, хугацаагүй бүх төрлийн гэрчилгээг блокчэйн сүлжээнд баталгаажуулах, цахимаар үнэ төлбөргүй шалган магадлах үйлчилгээ юм.
Дипломыг блокчэйн дээр баталгаажуулснаар
Баталгаат: Диплом, сертификат, гэрчилгээ зэргийг блокчэйн технологи ашиглан дахин өөрчлөгдөх боломжгүйгээр баталгаажуулж залилангийн эрсдэлийг бууруулах;
Хямд: Нэмэлт зардлаар технологийн хөгжүүлэлт хийх шаардлагагүй, хамгийн хямд өртгөөр блокчэйн сүлжээгээр баталгаажуулах бөгөөд дипломыг жинхэнэ эсэхийг үнэгүй шалгах боломжтой;
Байгальд ээлтэй: Хувийн хэрэг цаас архивлан хадгалах шаардлагагүй;
Олон боломж: Өөрийн үйл ажиллагаанд инновац шингээж, байгууллагын нэр хүндийг өсгөх, хамгаалах зэрэг боломжууд бий болох юм.
Төрөөс баталгаажсан: Боловсрол шинжлэх ухааны сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан албан даалгаврын хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим дипломыг блокчэйнд баталгаажуулдаг.