Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого


Энэхүү Нууцлалын бодлого нь “Блокчэйн Сольюшн” ХХК (цаашид “Бид” гэх) нь Харилцагч та (цаашид “Та” гэх)-нд “CERTIFY” үйлчилгээг Үйлчилгээний нөхцөлийн дагуу үзүүлэхтэй холбоотойгоор Таны мэдээллийг хадгалах, бусдад илгээх үйлдэлтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах баримт бичиг болно.

Энд бичигдсэн Нууцлалын бодлого нь “Блокчэйн Сольюшн” ХХК-ийн Үйлчилгээний нөхцөлийн хамтаар Таны болон certify.mn вэбсайт ашиглаж буй бусад хэрэглэгчдийн блокчэйн технологид суурилан баталгаажсан баримт бичгийг хадгалах, илгээх болон нууцлалыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах тул анхааралтай уншиж танилцана уу.

Та certify.mn вэбсайтд холбогдсон тохиолдолд Таныг энэхүү Нууцлалын бодлого болон түүний хавсралт, шинэчилсэн хувилбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэр томьёо


Нууцлалын бодлогод заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

“CERTIFY үйлчилгээ” гэж их, дээд сургууль болон боловсролын байгууллагаас олгодог диплом, гэрчилгээг блокчэйн сүлжээнд баталгаажуулах болон баталгаажсан баримт бичгийг хадгалах, шалгах үйлдлийг хийх боломжтой вэбийг;

“Үйлчилгээ үзүүлэгч” гэж “CERTIFY үйлчилгээ” /цаашид үйлчилгээ гэх/-г үзүүлж буй Монгол Улсын хуулийн этгээд “Блокчэйн Сольюшн” ХХК;

“Баталгаажуулагч” гэж баримт бичгийн үнэн зөвийг нотлон блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй эрх бүхий хуулийн этгээдийг буюу сургуулийг;

“Баталгаажуулагчийн нэр” гэж баримт бичгийг блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй эрх бүхий хуулийн этгээдийн нэрийг;

“Хэрэглэгч” гэж баримт бичгийг Баталгаажуулагчаар баталгаажуулж, certify вэб-д хадгалах, блокчэйн технологид суурилан баталгаажсан эсэхийг шалгах үйлдлийг хийж буй хүн, хуулийн этгээдийг;

“Баталгаажсан баримт бичиг” гэж Баталгаажуулагч блокчэйн сүлжээг ашиглан баталгаажуулсан баримт бичгийг;

“Блокчэйн нэр” гэж блокчэйн сүлжээний нэр буюу “TEO”-г;

“Хүчинтэй” гэж Баталгаажуулагч нь тухайн баримт бичгийн үнэн зөвийг нотолж, блокчэйн технологид суурилан баталгаажуулсныг

“Хүчинтэй хугацаа” гэж блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй баримт бичгийн хүчинтэй хугацааг;

“Баталгаажсан огноо” гэж Баталгаажуулагч баримт бичгийг блокчэйн сүлжээнд баталгаажуулсан огноог;

“Баталгаажуулагчийн хаяг” гэж Баталгаажуулагийн блокчэйн сүлжээнд дэхь хаяг;

“Гүйлгээний ID” гэж тухайн баримтыг блокчэйнд бичих үеийн гүйлгээний дугаар;

“Платформ” гэж Компаниас хөгжүүлж, үүсгэн байгуулсан үйлчилгээг Баталгаажуулагч, хэрэглэгчид санал болгож буй вэбсайт программ хангамжийн системийг;

“Платформын интерфэйс” гэж Компанийн certify.mn вэбсайт дээрх Танд харагдах цонхыг ойлгох бөгөөд Танд Платформтой харилцан үйлдэл хийх боломжийг олгож буй программ хангамжийг;

1. Блокчэйн технологид сууурилан баримт бичиг баталгаажуулах


Үйлчилгээ үзүүлэгчийн тархмал бүтэцтэй блокчэйны сүлжээнд Баталгаажуулагч нь таны баримт бичгийг баталгаажуулна. Тухайн баримт бичгийг танд цахим шуудангаар эсвэл бусад хэлбэрээр PDF форматаар өгнө. Та уг баталгаажсан баримт бичгийг блокчэйн сүлжээнд хадгалсан эсэхийг шалгахын тулд Certify үйлчилгээний платформыг ашиглан шалгах боломжтой.

2. Мэдээллийн нууцлал


CERTIFY үйлчилгээ нь баталгаажсан баримт бичгийн “хэш” хэлбэрийг хадгалж, түүнтэй таарч байгаа эсэхийг шалгадаг ба тухайн баримт бичигт агуулагдах аливаа мэдээллийг хадгалдаггүй буюу блокчэйн сүлжээнд хүний хувийн мэдээлэл байхгүй болно.

3. Баталгаажсан баримт бичгийг хадгалах хугацаа


Хэрэглэгч баталгаажсан баримт бичгийг CERTIFY үйлчилгээний платформыг ашиглан хугацаагүйгээр хадгалах боломжтой. Гэхдээ баталгаажуулагч нь баталгаажуулж буй баримт бичгийн хүчинтэй хугацааг заасан тохиолдолд уг хугацаанд тухайн баримт бичиг “хүчинтэй баримт” гэж харагдах ба хугацаа нь дууссан тохиолдолд “баталгаажсан баримт бичиг” гэж харагдах боловч “хугацаа нь дууссан” гэх мэдээлэл мөн харагдах болно.

4. Баримт бичгийг блокчэйн сүлжээнд шалгах


Хэрэглэгч нь баримт бичгийн үнэн зөв болохыг таних, таниулах зорилгоор блокчэйн технологийг ашиглан шалгах, шалгуулах боломжтой. Баримт бичгийг CERTIFY үйлчилгээний платформоор шалгах үед “Блокчэйн сүлжээнд баталгаажаагүй байна” гэх илэрц гарч ирвэл уг баримт бичиг нь засвар орсон эсвэл өмнө нь блокчэйн сүлжээгээр баталгаажуулаагүй баримт гэдгийг тодорхойлж байгаа болно. Мөн баталгаажсан баримт бичгийн хувилбар болон засвар оруулсан файл “хүчингүй баримт” гэж тооцогдоно. Жич: Завсар орсон баримт бичиг гэдэгт тухайн баримт бичгийн агуулгыг буюу доторх мэдээллийг өөрчилсөн баримт бичгийг ойлгох бөгөөд файлын нэр өөрчилсөн эсэх нь хамаарахгүй.

5. Холбоос


Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн www.certify.mn вэбсайтад хамаарах бөгөөд аливаа бусад вэбсайт болон үйлчилгээний холбоост хамааралгүй болно. Бид уг вэбсайт болон үйлчилгээтэй холбоотой аливаа эрх хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого болон аливаа бусад үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хүлээхгүй болно.

6. Нэмэлт өөрчлөлт


“Блокчэйн Сольюшн” ХХК нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай CERTIFY үйлчилгээний платформоор дамжуулан Танд мэдэгдэнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдээлэл гарснаас хойш 1 /нэг/ өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Энэхүү Нууцлалын бодлогын энэ хувилбар нь 2023 оны 06-р сарын 02-ны өдөр батлагдсан болно.

7. Санал хүсэлт гаргах ба холбоо барих


Хэрэв Танд Бидний Нууцлалын бодлоготой холбоотой аливаа санал хүсэлт гомдол байвал www.certify.mn сайт дээрх “Тусламж үйлчилгээ” хэсэгт хандана уу. Бид Таны санал гомдлыг Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ. Та Бидэнтэй холбогдохдоо өөрийн нэр, цахим хаяг болон “Блокчэйн Сольюшн” ХХК Таныг таних, Танд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бусад нэмэлт мэдээллийг өгөх шаардлагатай.